Захиралын мэндчилгээ

МЭЗ ХХК нь эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах үүрэг, хариуцлагаа ухамсарлан, байгаль орчинд ээлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн дэвшилтэт технологийг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх зорилготой ажилладаг билээ.
Энэхүү завшааныг ашиглан дэлгэр Монгол орныхоо дөрвөн зүг, найман зовхист ажиллаж хөдөлмөрлөж Эрчим хүчний салбарын хөгжил цэцэглэлт, компанийхаа нийгэмд эзлэх байр суурийг өсгөхөд өөрийн хувь нэмэрээ оруулан дэлхийд танигдсан технологийг нэвтрүүлэн ажиллаж салбарын өмнө хүлээсэн энэхүү өндөр хариуцлагатай, нэр төртэй, бахархалтай үйл хэргийг гардан хэрэгжүүлж буй гагнуурчид, засварчид компанидаа ажиллаж байсан ахмадууд, ИТА болон захиргааны нийт хамт олондоо “МЭЗ” ХХК-ийн 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Даяаршин хөгжиж буй энэ цаг үе, эдийн засгийн асар хурдацтай өсөлтөд хөл зэрэгцэн алхаж, улс эх орондоо өгөөжтэй, олон улсад өрсөлдөх чадвартай, үйл хэрэг нь өөдрөг, ард олныхоо амьдралд өөрсдийн хүчээ өргөх гэсэн чин хүсэлтэйгээр манай компаний хамт олон хичээнгүйлэн ажиллаж байгаа ба “МЭЗ” ХХК оршин тогтнож, өрнөн дээшлэх гол үндэс суурь болсон нийт ажилчиддаа хамтдаа бүтээлцсэн 20 жилийн амжилт, нөр их хөдөлмөрт тань талархаж буйгаа илэрхийлье.
Та бүхэнд ажлын амжилт хүсч байна.

Ерөнхий захирал Д.Ганбаатар