Бүтэц зохион байгуулалт

Төсөл Хөтөлбөр Бизнесийн Хөгжлийн алба

Төсөл хөтөлбөр бизнесийн хөгжлийн алба нь компаний бизнесийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт хийх, ойрын болон хэтийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, төсвийн нормативийг мөрдөж төсөв зохиох, төсөл, технологийн шинэчлэлт өөрчлөлт , хийгдэж буй их болон дунд засварын ажлын чанар технологийн мөрдөлтөнд хяналт тавих, ХАБЭА-н хуулийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг юм. Тус алба нь Дэд захирлын шууд харьяалалд албаны дарга, 9 мэргэжилтэний бүрэлдхүүнтэй багаас бүрддэг. ТХБХА нь компаний үйл ажиллагааны чиглэлээр шинэ санаа эрэлхийлж, хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн зарим инженерийн тооцоо судалгааг хийж, зураг төсөл боловсруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд голлох үүрэгтэй оролцдог.

Албаны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь гадаад харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, улам өргөжүүлэх явдал юм. 2002 оноос хойш БНХАУ-ын Шиамен Сейчн Мейда, Бээжин Бийлдинг Материалс, Вейфанг Лонг Жи Констракшн Материалс Экуипмент, Шанхай Лианчен групп болон Шандон Лүи Машинери, Италийн Магалди Пауэр С.п.А зэрэг компаниудтай, ОХУ-ын Таганрог хотын Эмальянс, Бийскийн Котельный Завод, Барнаулийн “БАМЗ”, БНХАУ-ын Женьжөү Бойлер зэрэг үйлдвэрүүдтэй байнгын хамтын ажиллагаатай ажилладагаас гадна зураг төсөл, ТЭЗҮ боловсруулахад ОХУ-ын Иркутск хотын “СИБ-КОТЭС”, Новосибирскийн “КОТЭС-ЭНЕРГО”, БНХАУ-ын Сичуань мужийн Ченду Инженеринг компаниудтай хамтран ажиллаж байна

Үйлдвэрлэлийн алба

Засвар үйлдвэрлэлийн алба нь компаний үйл ажиллагааны чиглэлд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцдог бөгөөд эрчим хүчний салбарт 5-35 жил ажилласан өндөр мэдлэгтэй, чадварлаг ИТА, дадлага туршлагатай ажилчдын баг хамт олноос бүрддэг. ЗҮА нь дэд захирлын шууд харьяалалд албаны дарга, ахлах инженер 4, инженер 4, мастер 4 гэсэн бүрэлдхүүнтэй ажил үүргээ гүйцэтгэж байна.

Засвар үйлдвэрлэлийн алба нь дотроо угсралт засварын I ба II хэсэг, механик үйлдвэрлэлийн хэсэг, барилга өрлөг дулаалгын хэсэг гэж 3 хуваагддаг.

Угсралт, засварын хэсэг

Угсралт засварын  I ба II хэсгүүд нь тус компаний үндсэн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд энэ чиглэлээр мэргэшсэн, олон жилийн дадлага туршлагатай мэргэшсэн засварчид, чадварлаг баг хамт олноос бүрддэг.

Угсралт засварын  I ба II хэсгүүд нь дотроо хаалт арматур, халах гадаргуун бригад, эргэх механизмын бригад, шугам хоолой, шат бэхэлгээний бригад гэж хуваагддаг.

Барилга, өрлөг дулаалгын хэсэг

Тус хэсэг  компаний гүйцэтгэсэн бүхий л ажлын галд тэсвэртэй өрлөг болон дулаан тусгаарлах дулаалгын ажлуудыг гүйцэтгэж, эрчим хүчний салбарт хэрэгжсэн болон хэрэгжиж буй гадаадын төслүүдтэй амжилттай хамтран ажилладаг. Засвар угсралт, шинэчлэлийн ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд орчин үеийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмыг ашиглахаас гадна өрлөг дулаалгын технологийг улам боловсронгуй болгох, зардал хэмнэх, дэвшилтэт технологи, арга механизмийг үйлдвэрлэлд хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна.

Механик үйлдвэрлэлийн хэсэг

Тус хэсэг нь дулааны цахилгаан станцуудын зуухны халах гадаргуу, турбиний зарим эд ангиуд, насосуудын гол зорох, өнгөлөх болон бусад төрлийн металл боловсруулалт хийх, хаалт арматур сэргээн засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энд нарийн мэргэжсэн, дадлага туршлагатай, чадварлаг баг ажилладаг. Энэ хэсгийн ажлын байр нь токарийн суурь машинууд, өрмийн болон харуулын машин, лист болон ган хоолой матагч машин, тайрагч, өнгөлөгч зэрэг улсын бүртгэлийн гэрчилгээтэй суурин тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсоноос гадна 2011 онд ХБНГУ-аас компьютерийн удирдлагатай фрезер, ф32-ф89 хүртэлхи ган хоолой матах автомат матагчийг үйлдвэрлэлд хэрэглэж байна. Мөн түүнчлэн хийгдэж байгаа угсралт засварын ажлууддаа фаск гаргагч, плазм огтлогч, автомат тайрагч, хагас автомат болон аргон гагнуурын аппаратууд зэрэг орчин үеийн дэвшилтэт багаж төхөөрөмжүүдийг ашиглаж байна.

Бэлтгэн нийлүүлж буй болон сэргээн засварлаж байгаа эд ангиуд:

Бүх төрлийн металл боловсруулах, зорох, өнгөлөх.

Өндөр, дунд даралтын зуухны экран хоолой, экономайзер, уур халаагчууд.

Усан халаагчууд.

Эргэх механизмын эд ангиуд гол зорох ба өнгөлөх.

Бүх төрлийн хаалт арматурын сэргээн засварлалт.

Халаалтын системийн эд ангиудын зорлого.

Санхүү бүртгэлийн алба

СБА нь компаний бизнесийн бодлогод тусгагдах үйл ажиллагааг бүхий л салбарын хүрээнд хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, компаний хөрөнгийг зүй зохистой зарцуулахад нягтлан бодох бүртгэлээр тавих хяналтыг өндөржүүлэх, бүртгэл, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэн санхүүгийн тайлагналыг ил тод болгож мэргэжлийн аудитын байгууллагаар санхүүгийн үйл ажиллагааны дүгнэлт гаргуулан ажиллаж байна.

Тус алба нь Санхүү бүртгэлийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, тооцооны  нягтлан бодогч, кассын нярав, хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн,  хангамжийн мэргэжилтэн, дотоод тооцоо бүртгэлийн нярав, материалын нярав, няравын туслах, жижүүр цаг бүртгэгч, үйлчлэгч, ахуйн байрны үйлчлэгч гэсэн  11 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Компаний бизнесийн төсөв, төлөвлөгөө, ирээдүйн хөгжлийн стратегитэй уялдуулан санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг бий болгон ажиллах, хөрөнгийн нөөцийг бүрдүүлэх арга замыг судлаж хэрэгжүүлснээр үр дүнтэй төслийг санхүүжүүлэх, компаний хөрөнгийг зүй зохистой байршуулж, хүний нөөцийн манлайллыг хэрэгжүүлснээр олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг бүрэн нэвтрүүлж, компаниа нийгэм, эдийн засгийн хараат бус байдалд бүрэн хүргэхийг зорин ажиллаж байна.