“Монголын эрчим хүч 2014”

 “Монголын эрчим хүч 2014” олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулагдаж  “МЭЗ” ХХК амжилттай оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь эрчим хүчний салбарын өнөөгийн болон цаашид хийгдэх төсөл хөтөлбөрүүдэд дэвшилтэт болон байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд хийгдэж буй бөгөөд мөн түүнчлэн салбарынхан мэдээлэл, туршлага солилцох, эрчим хүчний салбарт Монгол улсын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх харилцан хамтын ажиллагаа түншлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.  “ENERGY MONGOLIA-2014” олон улсын EXPO-г Чингисийн талбайд 5 сарын 22-24-г хооронд зохион байгуулагдлаа.